Аадар бороо орж, усанд авахуулах аюул тулгарсан учир Японы өмнөд Кюсю арлын Кумамото хотын захиргаа 50 мянган оршин суугчийг нүүлгэх гэж байна. Урьд өмнө ийм аадар бороо ороогүй гэж Кумамото муж улсын цаг уурын судлалын албанаас тэмдэглэв. Нуралтын үеэр наанадаж 10 хүн амь үрэгдэж 20 хүн сураггүй алга болсон. Аврагчид аадар борооны улмаас тийшээ очиж чадахгүй байна гэж Асо хотын гал сөнөөх албанаас мэдээлжээ. Цаг уур судлаачдын мэдээлснээр өнөө өглөө Кумамото, Оита муж улсуудын янз бүрийн нутагт хур тундас бараг 120 мм-рт хүрчээ. Асо хотод өглөөний зургаан цагийн дотор хур тундас 450 мм-т хүрэв. Японы өмнөдийн зургаан муж улсад нуралт, уерийн аюул тулгарсанд цаг уур судлаачид анхаарлыг хандуулав. Өмнөдийн циклон аадар борооны шалтгаан болжээ. Энэ сарын эхээр японы өмнөд бүс нутагт үер, нуралтаас болж 1 хүн амь үрэгдэж, өөр 1 нь сураггүй алга болсон юм.