Сирийн нэлээд аюултай нутагт гал зогсоох тухай ерөнхийлөгч Башар Асадын санаачилгыг Орос улс сайшаан дэмжиж байна гэж НҮБ-д суугаа ОХУ-ын тэргүүн дэд байнгын элч төлөөлөгч Александр Панкин НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны Сирийн байдлын тухай илтгэлийг НҮБ-ын АЗ-д хэлэлцүүлэхээр оруулсны дараа мэдээлэв. Сирийн эрх баригчид хямралт байдалд орсон бүс нутагт зэвсэгт ажиллагааг бусдаас түрүүн зогсооход бэлэн байна гэж Аннан мэдээллээ. Үүний хамт Панкин сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлж байгааг буруушаагаад Орос улс Дамаскын эсрэг хориг бүхий НҮБ-ын АЗ-ийн тогтоолын төслийг дэмжихээс татгалзахыг мэдэгдэв. Үүний өмнө Орос улсаас Сирид олон улсын ажиглагчдын ажиллах хугацааг сунгах тухай тогтоолын төслийг санаачлав. Тэдний мандатын хугацаа 7-р сарын 20-нд дуусах юм. НҮБ-ын АЗ сирийн асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авах шийдвэр ойрын өдрүүдэд гаргаж мэднэ гэж Кофи Аннан мэдэгдэв.