Өрнөдийн орнуудын төлөөлөгчид сирийн асуудлаархи ээлжит тогтоолын төслийг өчигдөр орой НҮБ-д тараав. Энэ төсөл сирийн дотоодын мөргөлдөөнийг зохицуулах НҮБ-ын онц эрхт төлөөлөгч Аннаны төлөвлөгөөний шаардлагыг 10 өдрийн дотор биелүүлэхийг Сирийн ерөнхийлөгч Асадаас шаардсан байна. Энэ завсар сирийн эрх баригчид тус улсад хүч хэрэглэх ажиллагааг зогсоох тухай Аннаны төлөвлөгөөний шаардлагыг биелүүлэхгүй бол өрнөдийн орнууд НҮБ-ын дүрмийн 41-р бүлгийг ажиллуулахыг нэн даруй шаардана. Энэ бүлэг гуравдахь улс гаднаас зэвсэг хэрэглэн оролцох биш эдийн засгийн хориг тогтоохыг зөвшөөрсэн юм. Британи, Франц,Герман, АНУ зэрэг орноос ийм шаардлага бүхий тогтоолын төслийг бэлтгэв. Түүнийг лхагва гаригт Орос улсаас санаачилсан Сирийн эсрэг хоригийг дурдаагүй төслийн өдөөс сөргүүлэн тавьсан юм. Урьд өрнөдийнхөн НҮБ-ын дүрмийн 7-р бүлгийг Сири улсын талаар хэрэглэхийг санаачласан билээ. Мөн бөлэг олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн орнуудын эсрэг хүч хэрэглэхийг зөвшөөрсэн. Өнөөдөр АЗ-д өрнөдийн ба оросын тогтоолын төслүүдээр санал шүүмжлэл явуулна. Сирид олон улсын ажиглагчдын мандатын хугацааг сунгах тухай эдгээр хоёр төсөлд өгүүлжээ. Мандатын хугацаа 7-р сарын 20-нд дуусах учир санал хураалт түүнээс наана явагдах ёстой.