Тэнгисийн явган цэрэг бүхий «Цезарь Куников» десантын том хөлөг онгоц байлдааны албан зорилтоо биелүүлэхээр Газрын Дундад тэнгист гарав. Энэ хөлөг онгоц сирийн Тартус боомтод орж, нөөцөө нөхөж нэмэх төлөвлөгөөтэй байна гэж оросын цэргийн төлөөлөгч мэдээллээ. Энэ онгоцонд тэнгисийн явган цэргийн анги салбар байгааг тэрээр тэмдэглэв. Бас хоёр аврах зүтгүүр онгоц Газрын Дундад тэнгис рүү зуглэв. Хар тэнгисийн флотын «Сметливый» эргүүлийн онгоц 7-р сарын 10-нд бүс нутаг руу явжээ.