Орчин үеийн Хятадын гол тулгамдсан асуудал бол “муу эзэн хааны“ тулгамдсан асуудал юм. Ийм санааг америкийн нэрт улс төр судлаач Фрэнсис Фукуяма “American Interrest” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлдээ бичжээ. Фукуямагийн үзэж байгаагаар, хэрвээ засгийн эрхэнд ноён нуруутай, ухаалаг хүмүүс байх юм бол Хятадын улс төрийн систем нь маш үр дүнтэй ажиллаж чадна гэжээ. Гэхдээ хэрэв өндөр албан тушаалуудад “муу эзэн хаадууд” байх юм бол маш хэврэг байна.

Ийм өгүүллэгийг бичих болсон шалтгаануудын нэг нь Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга Бо Силайны дуулиант хэрэг болжээ. Фукуяма улс төрөөс огцруулсан улс төрчийг сануулахдаа, Хятадын КН нь Бо Силайгаас ангижрахдаа “муу эзэн хааны “ шийдвэрлэх ёстой асуудлыг шийдэж чадаагүй гэж онцлон тэмдэглэсэн.Америкийн улс төрчийн үзэж байгаагаар, энэхүү асуудлын үндэс нь эрт дээр үер рүү яьж байгаа аж.

Өгүүлэлд тэмдэглэснээр, 2000 гаруй жилийн хятадын улс төрийн систем нь маш хүнд төвийн хүнд суртлыг тойрон хүрээлсэн байжээ. Түшмэлүүд ямагт өөрсдийн дүрмээр болон уламжлалаар ажиллаж иржээ, гэтэд хятадын нийгэмийг дээрээс удирдаж ирсэн. Ингэхдээ Фукуямагийн үзэж байгаагаар, Хятад нь эрх зүйн нормыг болон удирдагчдын чөлөөтэй үйл ажиллагааг нь хязгаарлах эрх зүйн тусгаар тогтносон интститутийг хэзээ ч хөгжүүлж байгаагүй.

Өнөөдөр энэхүү систем ажилласан хэвээр л байна. Хятад улсад төвлөрсөн хатуу засаг байгаа бөгөөд үүнтэй сөргөлдөх хүчин үгүй юм. Сүүлийн үеийн Бо Силайн огцролттой холбоотой үйл явдлууд нь хэрвээ удирдлагын хөшүүргүүд “муу эзэн хааны”гарт орвол дэглэмийг улс төрийн досолгооноос хамгаалагдаагүйг харуулж байна. Маогийн түүхэн замналаар явсан Бо Силай засгийн эрхийн хамгийн дээд цэгт хүрч болох л байсан.

Сүүлийн жилүүдэд хятадын улс төрчид Хятад улсад интститчлэлийн зүг хөдөлгөөн явагдаж байна гээ бичих нь олонтоо болжээ. Фукуяма энэ үзэл бодолтой мэтгэлцэж байна. Тэрбээр, үзэхдээ түшмэлүүдийн үйл ажиллааганд үр дүнтэй эрх зүйн харилцаа одоо болтол гараггүй гэж байна. Хятадын эрх баригчдын бүтцүүд “муу эзэн хаадын” сайн дурынхны шийдвэрүүдээс хамгаалагдаагүй. Москвагийн их сургуулийн дэргэдэх Ази, Африкийн орнуудын хүрээлэнгийн захирал Андрей Карнеевын үзэж байгаагаар, Фукуямагийн өгүүлэл нь сүүлийн үед Хятадад өсөн нэмэгдэж байгаа нээлттэй болон цэвэр тунгалга хятадын албан ёсны нийтлэлүүдэд хариу болж байна.

«Харамсалтай нь эдгээр инститүүчлэлийн тухай ярианууд болон систем нь санаандгүй хүчин зүйлийг болон сайн дурын шийдвэрийг үгүйсгэж байгаа зэрэг нь орчин үеийн Хятадын хувьд бодит байхаасаа ерөөл болж үлдээд байна. Үүний цаана маш хэврэг систем байна. Энэ асуудалд Фукуяма үзэхдээ, Хятадын Бо Силайг өргөмжилсэн хүмүүс нь зүүний радикал шийдвэр хэрэгжиж байсан үед хүргэж мэднэ гэж эмээж буй юм. Хятадын систем ялангуяа, эдийн засгийн амжилтуудыг ярихад маш сонирхол татахуйц байна, ингэхдээ засгийн эрхийг хэтрүүлэн ашиглах түүний механизмаас хамгаалагдаагүй байна» гэж Андрей Карнеев хэллээ.

Наад захын дүрэм болон засгийн эрх баригчдын ил тод байдал доогуур болон өөрийн хнувийн хэлхээ холбоо, авилгын өндөр түвшин нь системийг эмзэг болгож байна гэж Андрей Карнеев тэмдэглэв. Түүний үзэж байгаагаар, энэхүү асуудал нь тус улсын дээд удирдлагыг солих гэж байгаатай онцгой чухал ач холбоотой аж. Магадгүй, шинэ үеийнхэнд тус улсын засгийн эрхэнд “сайн эзэн хаануудыг” гаргахын тулд хэрхэн юу хийхэв гэсэн асуултын хариулт олдох ч юм билүү?