Интернет чөлөөтэй байсан ч цогц дүрмийг удирдлага болгох ёстой гэж эрх баригч «Нэгдсэн Орос улс» намын удирдагч, ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев үзэж байна. «Сүлжээ чөлөөтэй байх ёстой» гэж өнөөдөр ерөнхий сайд «Нэгдсэн Орос улс» фракцын төлөөлөгчидтэй хийсэн уулзалт дээр хэллээ. Үүний хамт янз янзын аюултай зүйлийг арилгах ёстой гэж Медведев үзэж байна. Тэрээр мэдээллийн тухай хуульд засвар оруулах хуулийн төсөл оросын нийгэмд ширүүн санал шүүмжлэл өрнүүлсэн үед ийнхүү мэдэгджээ. Засаг захиргааны байгууллагаас Орост хориотой мэдээллийн цэст интернет хуудас, сайтыг нэмэх боломжтой болохыг интернет хамтын нийгэмлэг эсэргүүцэж байна. Хууль ёсоор ийм цэст хүүхдийн садар самуун ба мансууруулах бодис, амиа хорлохтой холбоотой сайтыг нэмж болно. Эл асуудалд анхаарлыг хандуулахын тулд «Википедия»-гийн орос хэлнээ гардаг бүлэг ажлаа түр зогсоов. Интернет сайтын хар цэс гэгчийг бий болгох хуулийн төслийг 6-р сарын эхээр Улсын думд хэлэлцүүлэхээр оруулж, 7-р сарын 6-нд анхны хэлэлцүүлгээр батлав.