Сири улсын ерөнхийлөгч Башар Асадыг огцоруулсны дараа л сирийн мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг хэлэлцэж болно хэмээн сирийн бүх сөрөг хүчин үзэж байна. Гэвч Москва ийм байр суурийг дэмжихгүй байна гэж Москвад Сирийн үндэсний зөвлөлийн тэргүүн Абдель Басет Сейда ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай уулзсныхаа дараа мэдэгдэв. Орос улсын байр суурь сирийн сөрөг хүчинтэй хэлэлцээ хийсний дараа ч өөрчлөгдөхгүй хэвээр байна гэж тэрээр нэмж хэлэв. Орос улсаас шинэ санал дэвшүүлсэн хийгээд түүнийг цаашид хэлэлцэнэ гэж Сейда хэлжээ. Түүнчлэн сирийн сөрөг хүчин Сирийн байдалд оролцох хүсэлт НҮБ-ын АЗ-д тавьсан хийгээд мөргөлдөөний зохицуулалтад НҮБ-ын АЗ-ийг оролцуулах саналыг сайшаахыг Орост уриалав. Орос улс мөргөлдөөнд гаднаас зэвсэг хэрэглэн оролцохыг зөвшөөрөх НҮБ-ын дүрмийн 7-р бүлгийг үндэслэн тогтоол гаргахыг урьдын адил эсэргүүцэж байгааг Сейда тэмдэглэв.