Уфологийн хэлбэлзэлтэй жуучлалын шинэ чиглэл Ленинград мужид дэлгэрээд байна. Нэгдүгээрт, энэ нь харь гаригийнхны таваг унасан газар аваачих нь. Хоёрдугаарт, орон нутгийн финн-угорын бага ястан -вепсуудын өвөрмөц соёлтой танилцуулах юм.

Вепсуудын амьдардаг, хүрч очиход саад бэрхшээл ихтэй ой мод руу хийх ер бусын аялал нь 1961 эхтэй юм. Тэр үенд 4-р сарын 27, 28-ны өдрүүдэд газар дэлхий үл танигдах том цилиндр хэлбэртэй объекттэй мөргөлджээ. Нуурын усан дор 20 метрийн гүнд унахдаа өмнөө байсан 1,5 метр гаруй өндөртэй ёроолын дугуйг ч унагажээ. Тус усан санг цэргийн усанд шумбагчид судласан тухай Оросын газар зүйн нийгэмлэгийн уфологийн комиссийн тэргүүн Михаил Герштейн хэлэхдээ:

«Энэхүү газрын бүрхүүлийг тийш нь оруулсан тэр биет зүйл тэндээс олдсонгүй.Ингэхдээ тэндээс маш сонирхолтой зүйл олджээ. Биет зүйлээс цохигдон гарсан мөс ногоон өнгөтэй болж, замаг дунд хөвж явжээ. ҮҮнээс мөсний дээжийг авчээ. Гэхдээ яагаад ногоон өнгөөр будагдсаныг тйалж чадсангүй. Хотгороос болон нуурын гүнээс авсан дээж юу ч өгсөнгүй. Энд цорын ганц сонирхол татах зүйл гэвэл, бөмбөлөгүүд байсан бөгөөд тэд маш хөнгөхөн тул усан дээр хөвж байжээ. Эдгээр бөмбөлгүүд нь ургамлын гаралтай бус, харин маш хүнд химийн бүтэцтэй аж. Тэдгээрийг шинжилсэний дараа тэднийг маш өндөр температурын буюу гагнуур мэтийн процессын явцад бий болсон гэх таамаг гарсан» гэлээ.

Орон нутгийн оршин суугчдын өгүүлж байгаагаар, харь гаригийнхны хөлөг онгоц буусны маргааш шөнө дөрвөн цагийн турш нуурын зүгээс маш их хүчтэй гэнгэнээ дуулдаж байсан. Яг л хэн нэгэн хүчтэй хөдөлгүүр асаасан мэт байлаа. Ингээд унасан харь гаригийнхны тавагийг аврах гэж ирсэн ямар нэгэн үл мэдэгдэх объект дээрх авиаг гаргаж байгаа мэт байжээ. Ленинградын буюу одоогийн Санкт-Петербургийн бараг бүх институтын эрдэмтэн багш нар энэхүү хосгүй үзэгдэлд оролцож байсан хэдий ч, нуурын нууцыг тайлж чадаагүй.Үүнээс хойш хотгорт гайхамшигтай их ургамал ургах болжээ. Үүнд юу нөлөөлсөнийг эрдэмтэд тайлж чадаагүй л байна.

Харь гаригийнхантай холбоотой хагас адал явдлын энэ түүх Ленинград мужийн ууган иргэд амьдардаг багаахан суурин газрын вепсийн ойн домгийн угсаатны шинэ чиглэлийн өвөрмөц уфо бренд болоод байна.Тэнд жуулчид вепсуудын ардын аман зохиолын баяруудад оролцож, түүхийн музей болон вепсуудын ахуй амьдралтай танилцаж, модон сүм, ардын гар урлалтай танилцахын хамт, тэдний үндэсний хоол ундааг болон нутгийн ориг шар ундаа уух боломжтой юм.

Уфологийн сэдвүүдийг жуулчдыг татахын тулд ашиглах нь маш их амжилт авчирч байгаа, тэднийг сонирхогчид гадаадад төдийгүй, дотоодод ч маш их байна. Жишээ нь мөргөлийн гурвалжинг л аваад үзье л дээ, энэ нь Пермийн хязгаарын уралын Молбек тосгоны давтагдашгүй бүс юм. Тэнд бүсийн засгийн эрх баригчид уфолог-жуулчлалын хотхон байгуулж байна. Үүнд хээрийн нуувчаас ер бусын байдалд ажиглалт хийх болон музей, хөгжмийн дээд сургууль, дэд бүтэцтэй танилцах хийгээд энд ирсэн хүмүүсийг тавтай тухтай амрахад нь зориулагдсан коттеджууд бий.