Орос улс худалдаагаа азийн зах зээлүүд тийш хэсэгчлэн чиглүүлнэ гэж өнеедер Улсын думын олон улсын хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн Алексей Пушков Улсын думын хаврын чуулганы үр дүнд зориулсан хэвлэлийн бага хурал дээр хэллээ. «Оросын экспортын 50 хувь нь Европт ногдож байна. Манай орны бүх дэд бүтэц түүний дотор нефть хийн хоолой, төмөр зам европын чиглэлээр ажиллаж байна» гэж тэрээр дурдав. «Манай худалдаанд азийн чиглэл аажмаар жинтэй байр эзлэнэ. Европ хямралд нэрвэгдсэн. Европ дэлхийн хүчний төвийн хувьд сулрах хандлага мэдрэгдлээ. Бид худалдаагаа азийн зах зээлүүд тийш хэсэгчлэн чиглүүлнэ. Одоо Якутаас Хятад руу нефть хийн хоолой барьж байна. Находка орчимд баталгаат агуулах барьж байна. Япон, Өмнөд Солонгос улсууд тэндээс манай байгалийн хий авна. Энэ нь нэлээд удаан үргэлжлэх үйл явц юм. Гэсэн ч европын худалдааны хувийн жин багасаж, Хятад ба Алс Дорнодын бүс нутгийн хувийн жин нэмэгдэнэ» гэж Алексей Пушков хэллээ.