Гадаадын иргэд ОХУ-д байх бүх хугацаанд хяналтын дор байх ёстой гэж өнөөдөр Пенза хотноо Оросын ДХЯ-ны тэргүүн Владимир Колокольцев сэтгүүлчдэд мэдэгдлээ .Оросын Холбооны цагаачлалын албаны мэдээллийн шинэ системийг энд нээсэн байна.«Гадаадын иргэд Оросын нутаг дэвсгэрт байх бүх хугацаанд хяналтын дор байх ёстой. Тэд эрх зүйн статус, эрхээ сайн мэдэж, үүргээ бүрэн биелүүлэх ёстой» гэж тэрээр онцлов. Колокольцевын хэлснээр цагаачлалын нөөцийн чанар шийдвэрлэгч зүйл болсныг олон улсын туршлага харуулж байна. Оросын нутаг дэвсгэрт гадаадын иргэд эрх зүйн хүрээнд гэрээгээр нийгмийн баталгаатай ажиллаж, бүх шатны төсөвт хөрөнгө шимэтгэх ёстой. Тэд хууль бус ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдэх ёсгүй гэж Колокольцев хэлжээ. Эдгээр дүрмийг даган мөрдөхгүй бол хууль ёсоор шийтгэл хүлээнэ. «Бид Холбооны цагаачлалын албантай хамтран угсаатны зохион байгууллалттай гэмт хэргийн бүлэг гэгчдийн замыг хааж, оросын иргэд төдийгүй хуулийг даган мөрдөж байгаа хөдөлмөрийн цагаачдыг найдвартай хамгаалах ёстой гэж Оросын ДХЯ-ны тэргүүн тэмдэглэн хэллээ.