7-р сарын 27-оос 8-р сарын 12-ныг дуустал Лондонд болох ХХХ Олимпийн наадамд оролцох оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлав. Оросын Олимпийн хороо Спортын яам ба Спортын холбоонуудтай хамтран ОХУ-ын нэр төрийг хамгаалах хүчит тамирчдыг дурдав.

Шигшээ багийн бүрэлдэхүүнд орсон 436 тамирчин спортын олимпийн 34 төрлөөр өрсөлдөх юм. Лондоны Олимпийн наадам дээр оросын тамирчид хөл бөмбөг, зүлгэн дээрх хоккей, эрэгтэйчүүдийн гар бөмбөг, усан бөмбөгийн тэмцээнд оролцохгүй. Өөр бүх төрлөөр тэргүүний байр эзлэхийн төлөө тэмцэх юм. Тамирчид Олимпийн багийн бүрэлдэхүүнд орохын тулд урьдчилсан олон үеийн тэмцээнийг давжээ.

Лондонд очих оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нийт 805 хүн орсон юм. Эдгээр нь дасгалжуулагч, нөөц тамирчин, эмч, илбэч зэрэг мэргэжилтэн гэж Оросын Олимпийн хорооны тэргүүн Александр Жуков хэлээд

«Манай баг маш сайн байна. Олон залуу ба туршлагатай тамирчин улирлын тэмцээнд түрүүлж Оросын шигшээ багийн бүрэлдэхүүнд орох эрхтэй болсон. Олимпийн наадам бидний хувьд амаргүй болно. Маш хүчит өрсөлдөгчидтэй байна. Эдгээр нь уламжлал ёсоор Олимпид тэргүүний байр эзлэдэг АНУ, Хятадын төдийгүй Олимпийг хүлээн авч байгаа Английн баг юм. Гэсэн ч амжилт гаргана гэж найдаж байна. Медалийн нийт тоо хэмжээгээр эхний гурван байр зэлэгдэгсдийн тоонд орох зорилго тавьсан» гэв.

Олимпийн наадам тамирчин бүрийн хувьд гол тэмцээн болдог. Гэсэн ч шудрагаар өрсөлдөж амжилт гаргахыг оролдоно. Сэргээш хэрэглэхээс сэргийлэн сэрэмжлэх юм. Харамсалтай нь сүүлийн үед сэргээшийн тойрны хэрүүл маргаан олон улсын томоохон тэмцээний нэг ёсны дагуул болсон.

Лондонд очих оросын шигшээ багийн бүх гишуун «цэвэр» гэж спортын сайд Виталий Мутко батлан илэрхийлээд

«Үндэсний шигшээ багийн бүх бүрэлдэхүүнийг сэргээшийн алаар нэг бус удаа хянаж шалгасан. Тийшээ очих тамирчин бүр бүрэн хяналтын дор байна. Иймээс энэ талаар түвэг бэрхшээл гарахгүй гэж найдаж байна» гэв.

Теннисч Мария Шарапова оросын шигшээ багийн туг баригч боллоо. Чухам Мария Олимпийн наадмыг нээх ёслол дээр улс орныхоо далбаа барьж явна гэж бүр 6-р сарын дундуур тэр «Роллан Гаррос» тэмцээнд 1-р байр эзлэж, дэлхийн шилдэг эмэгтэй теннисчдийн рейтинг тэргүүлсэн үед ярьцгааж эхлэв. Гэвч тамирчид л шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэв. Холбооны бүх гишүүн Мария Шараповаг дэмжлээ.

Өнөөдөр шагналын хэмжээг зарлав. Олимпийн наадамд 1-р байр эзлэгч 100, 2-р байр эзлэсэн тамирчин 62, хүрэл медаль хүртэгч 42 мянган евро тус тус авах юм. Материаллаг урамшлал биш сэтгэл санаа ханамжтай байх нь гол зүйл гэж Виталий Мутко үзэж байна. Олимпийн медаль бол ямар ч тамирчны үйл ажиллагааны дээд оргил юм. Бүх тамирчинд амжилт хүсье. Дуртай тамирчид нь яруу сайхан ялалтаараа хөгжөөн дэмжигчдээ баярлуулаасай.