Өнөөдөр Москвад байгалийн хий экспортлогч орнуудын гүйцэтгэх хорооны чуулган болж байна. Энэ нь “хийн ОПЕК” маягийн засгийн газар байх бөгөөд бүрэлдэхүүнд нь дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгч 11 орон орж байна. Хуралдаан дээр анх удаа ОХУ-ын ерөнхийлөгчийн чуулганы харилцан ажиллагааны асуудлаарх тусгай төлөөлөгч Виктор Зубков оролцож байна.

Өнөө үед чуулганд оролцогч орнуудад дэлхийн хийн нийт нөөцийн 73 ногдож байна. Тэд дэлхийн олборлолтын 42 хувийг хангаж байна. Чуулганаар хийн тэргүүлэх худалдагч орнуудын бие даасан бодлогыг чухалчлан хэлэлцэх юм. Жишээ нь Катар улс өнгөрсөн жилд Европын зах дээр маш их хэмжээний шингэрүүлсэн байгалийн хийг гаргаж, Орос улсын хоолойгоор дамжуулах хийн үнийг унагасан.Орос болон Туркмений хооронд тулгамдсан асуудалтай байгаа бөгөөд энэ нь тарифын бус хориг саадын асуудал юм. Энэ байдал нь Орос улсыг Хятад улстай хийн үнээр тохиролцоход хийн үнийг бууруулахад хүргэж байна.

Эдгээр зөрчлүүдийг худалдан авагчид гярхай ашиглаж байна гэж Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн ерөнхий захирал Константин Симонов тэмдэглээд «Одоогийн хийн зах дээр бид худалдан авагчид өөрийн байр суурийг нилээд түрэмгий хамгаалж байгааг харж байна. Тэд худалдагчдын дунд өрсөлдөөнийг нилээд хүчтэй болгохыг хүсч байна.Тэд үнийг унагахыг оролдож байна.

Сүүлийн жилүүдэд худалдагчдыг дарамтлах хатуу кампанит ажиллагаа яагдаж байна. Ингэхдээ тэрхүү кампанит ажил нь нилээд үр дүнтэй болж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.Ихэнхи худалдагчид буулт хийхэд хүрээд байгаа. Жишээ нь, Газпром энэ жил Европын худалдан авагчиддаа олсон ашгаасаа 8 тэрбум доллар буцаан олгох болоод байна. Мэдээж хэрэг, худалдан авагчид нь өөрсдийн хүчин чармайлтуудыг хэрхэн нэгтгэх хийгээд дэлхийн хийн зах зээл дээр хийн үйл ажиллагаагаа зохицуулах оролдлого хийхийг бодож байгаа» гэлээ .

Энэ сэдэв бол – Москвад хуралдаж байгаа гүйцэтгэх хорооны хуралдааны гол сэдэв юм. Намар экваторын Гвинейд “хийн ОПЕК“-ийн орнуудын сайдын түвшингийн уулзалт болно. Уг арга хэмжээн дээр стратегийг төлөвлөж, дараагийн хоёрдахь хийн ДХУ хаана болохыг тодорхойлох болно.Орос улс Москвад явуулах санал тавиад байна.