Орос улс шинэ ОУСС байгуулах асуудлаар тохиролцохгүй бол өөрийн тойрог замын станцыг бүтээхэд техникийн талаар бэлэн байна гэж өнөөдөр Оросын сансрын агентлагийн удирдпагч Владимир Поповкин «Интерфакс» агентлагад мэдээллээ. ОУСС-ыг ашиглаж байгаа орнууд мөн станцыг хэдийд жагсаалтаас гаргах асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг Орос улсын зөвлөмжөөр байгуулсан гэж тэрээр «Фарнборо-2012» олон улсын нисдэг техникийн үзэсгэлэн дээр сэтгүүлчдэд мэдээлжээ. Дэлхий орчмын тойрог замд тодорхой зорилтыг биелүүлэх жижиг станц болон Сар дэлхийн хооронд тэнцүү цэгт ажиллах олон улсын станц зохион бүтээж ажиллуулах асуудлыг авч үзэж байна гэж Оросын сансрын агентлагитйн удирдагч хэллээ. «Олон улсын сансрын станц» хөтөлбөрт нэгдсэн түнш улсууд станцыг ашиглах хугацааг 2020 он хүртэл сунгах төлөвлөгөөтэй байна гэж урьд мэдээлсэн билээ. Тэгээд станцыг тойрог замаас гаргаж живүүлнэ. Дэлхийн 15 улс түүний дотор Орос, АНУ, Япон, Герман, Итали, Канад улсууд «ОУСС» хамтрасан төсөлд нэгдсэн юм.