Агаарын довтолгооноос хамгаалах бүс нутгийн нэгдсэн орос-казахстаны системийг байгуулах тухай гэрээнд 2013 онд гарын үсэг зурна гэж Казахстаны АДХ цэргийн командлагч хурандаа Нуржан Муканов мэдэгдэв. Түүнчлэн 2013 онд оросын С-300 зенит-пуужингийн системийг Казахстанд нийлүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэж командлагч үзэж байна.«Интерфакс» агентлагийн уламжласнаар Орос улсаас арваад С-300 зенит-пуужингийн системийг нийлүүлэх юм. АДХ орос-казахстаны нийтийн системийг байгуулах хүрээнд үнэ төлбөргүй нийлүүлэх тухай ТУХН-ийн орнуудын БХ-ын сайд нарын зөвлөлийн эх сурвалжаас мэдээлжээ.