Токиогийн амьтны хүрээлэнд төрсөн пандагийн бамбарууш өнгөрсөн долоо хоногт уушигны хатгааны улмаас нас нөгчив. Бамбарууш төрсөн явдал нь жинхэнэ шуугиан тарьсан бөгөөд эрх чөлөөгүй амьдралд байгаа хулсны баавгай 24 жилийн хугацаанд анх удаагаа зулзагалжээ. Хятадаас авчирсан Син Син том баавгайн бамбарууш нь 7-р сарын 5-нд мэндэлсэн бөгөөд биеийн байдал нь сайн байсан. Түүний төрсөн явдалд улс даяараа баярлажээ. Үүнийг япончууд “сайны тэмдэг” гэж үзэж байсан бөгөөд “одооноос Япон улс урагшлана “ гэж үзэж байжээ. Хэдэн жилийн туршид японы ХМХ-үүд хулсны баавгайн бяцхан бамбаруушимйн тухай байнга ярьж байсан юм.