Хувь заяагаа тодорхойлох боломж сирийн иргэдэд олгох яриа хэлэлцээ хийж эхлэхийг Орос улс Сирийн засгийн газар болон сөрөг хүчинд уриалж байна гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров сөрөг Сирийн үндэсний зөвлөлийн Абдель Бассет Сейд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзахдаа мэдэгдэв. «Бид НҮБ-ын АЗ-өөс сайшаасан Кофи Аннаны төлөвлөгөөний дагуу засгийн газартай яриа хэлэлцээ хийх үндсэн дээр сөрөг хүчний бүх бүлгийг нэгтгэх төлөв ямар байгааг ойлгохыг эрмэлзэж байна. Бид тус төлөвлөгөөг дэмжснээрээ бүх талаас хүч хэрэглэх ажиллагааг аль болох түргэн зогсоохын төлөө байгаагаа нотлон харуулсан» гэж Сергей Лавров онцлов. Хилийн чанад дахь сөрөг хүчнийг төлөөлж байгаа Сирийн үндэсний зөвлөл Стамбулд байрлсан юм. Сирийн дотоодын сөрөг хүчний төлөөлөгчид саяхан Москвад бас айлчилсан билээ.