БНХАУ-ын ТЦХ-ний Зүүн-Хятадын тэнгис дэхь хээрийн сургууулилтууд нь ямар нэгэн орны эсрэг чиглэгдээгүй гэж Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Вэйминь мэдэгджээ. Тэрбээр эдгээр сургуулилтуудыг явуулах болсон нь ямар нэгэн байдлаар Бээжин болон Токиогийн хооронд Дяоюйдао буюу япончуудын нэрлэж заншсан Сенкаку арлуудыг тойрсон асуудал хурцадсантай холбоотой юу гэсэн сэтгүүлчийн тавьсан асуултанд ингэж хариулсан аж. Тэнгисийн цэргийн сругуулилитууд нь 7-р сарын 10-15 хүртэл зүүн хятадын Чжэзян мужийн Чжоушань хотын усанд явагдаж буй юм. БНХАУ-ын БХЯ-наас өгсөн богинохон мэдэгдэлд, сургуулилт нь төлөвлөлтийн шинжтэй явагдаж байгаа гэжээ. Өмнө нь ийм хэмжээний шинжгүй байв. Бээжин нэмж хэлэхдээ, байнгын сургуулилтуудад жижиг зүйлүүд нь тохиромжгүй гэжээ. Сургуулилтуудын хүрээнд тэнгисийн явган цэргийг үйл ажиллагааны дагуу буулгах ажиллагааг явуулах аж.