Төрийн дум өчигдөр Орос улсын Дэлхийн худалдааны байгууллагад нэгдсэн орсон тухай протоколын баталлаа. Энэхүү батлагааг ганцхан “Нэгдсэн орос намын” бүлгийнхэн дэмжив. Парламентын доод танхимын сөрөг хүчний бүх бүлгэмүүдийн төлөөлөгчид эсрэг байр суурьтай байв. ДХБ-д нэгдэн орох тухай идэвхитэй ярих хэлэлцээний процессуд нь 1995 оноос эхэлсэн. Уг баримт бичгийг Женевт 2011 оны 12-р сарын 11-нд батласан. Протоколоор зах зээлийн үнийн либералчлалын үе нь 2-3 жил байхаар тогтсон бөгөөд илүү мэдрэмжтэй бараа товааруудад 5-7 жил байхаар заасан юм. Орос улс ДАБ-д элссэнтэй холбогдуулан мэдрэмжтэй салбаруудад буюу эдийн засгийн болон санхүүгийн хүндрэлүүд гарч болзошгүй салбаруудад тухайлбал, автомашины үйлдвэрүүд, хөдөө аж ахуй болон хөнгөн үйлдвэрүүд орж байна. Баримт бичиг бизнесийн хүрээнийхний дунд нилээд мэтгэлцээн үүсгээд байгаа төдийгүй, парламентчдыг Үндсэн хуулийн цэцэд хандахад хүргэсэн боловч, уг баримт бичигт ямар нэгэн үндсэн хууль зөрчигдсөн зүйл үгүй аж.