НҮБ ын АЗ-ийн хуралдаанд Орос улс Сирийн асуудлаарх олон улсын бүрэн эрхт ажиглагчдын хугацааг гурван сараар сунгах нь зүйтэй гэж санал орууллаа. НҮБ ын дэргэдэх ОХУ- ын байнгын төлөөлөгчийн орлогч Александр Панкин тэмдэглэхдээ, “энэ бол ераас сөргөлдөөн үгүй төсөл юм”гэлээ. Энэхүү төслийн зорилго нь Кофи Аннаны хүчин чармайлтууд болон Женевын Action group “санаанчилгын бүлгэмийн” / уулзалт дээр хүрсэн нөхцөлүүдийг дэмжихэд чиглэгдсэн юм. Гэхдээ оросын төсөл АНУ болон ЕХ ны төлөлөөгчдийн санаанд хүрэх нь юу л бол. Тэд НҮБ-ын АЗ -ийг НҮБ ын Дүрмийн долдугаар заалтыг биелүлээгүй тохиолдолд хүч хэрэглэх хориг арга хэмжээг батлахыг уриалж буй юм. Нөгөөтэйгүүр, НҮБ ын АНУ ын төлөөлөгчид тэмдэглэхдээ, энд хориг арга хэмжээний тухай яригдаж байгаа болохоос, цэрэг оруулах тухай яригдаагүй гэлээ. Панкин өөрийн зүгээс хэлэхдээ, одоогийн “боловсон нөхцөлд” Долдугаар заалтаар тулгуурласан тогтоол нь “ үр дүнгүй “ байх болно гэж Рейтэр уламжилжээ. Өмнө нь Орос болон Хятахд улс НҮБ ын АЗ дээр Сирийн засгийн газрын болон Сирийн ерөнхийлөгч Башар Асадын эсрэг чиглэгдсэн тогтоолуудын эсрэг байр суурьтай байсан. Лхагва гаригт сирийн асуудлын олон улсын зууч Кофи Аннан НҮБ- ын АЗ дээр сирийн ерөнхиийлөгч Башар Асадтай саяхан хийсэн яриа-хэлэлцээнийхээ талаар тайлагнах төлөвтэй байна. Өмнө нь НҮБ болон АОЛ-гийн тусгай төлөөлөгч Кофи Аннан мөргөлдөөнтэй талуудыг галаа зогсоох болон засгийн газрын болон сөрөг хүчнийхний хооронд яриа хэлэлцээ эхлэх зэргийг тусгасан төлөвлөгөөг санал болгосон юм. Түүнчлэн, лхагва гаригт Москвад ОХУ ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров Сирийн сөрөг хүчний Үндэсний зөвлөлийн тэргүүн Абдельбассет Сейдатай уулзалт хийнэ.