Хятадын эрх баригчдаас бензин ба дизелийн түлшний үнийг хямдруулах шийдвэр гаргав. Өнөөдөр БНХАУ-ын хөгжил,шинэтгэлийн хэрэг эрхлсэн улсын хорооноос мэдэгдснээр 7-р сарын 11-нээс 1 тонн бензиний үнийг 66 доллар 46 цент, дизелийн түлшний үнийг 63 доллар 49 центээр тус тус хямдруулна. Энэ он гарсаар Хятадад эдгээр түлшний үнийг 4 дэх удаагаа хянан үзэж байна.Энэ оны 2,3-р сард засгийн газраас бензин, дизелийн түлшний үнийг нэмэгдүүлсэн билээ. 6-р сард дэлхийн зах зээлд нефтийн үнэ унасан нөхцөлд эрх баригчид энэ онд анх удаа мөн төрлийн түлшний өртөгийг дотоодын зах зээлд багасгах шийдвэр гаргав. Хятадад нефтийн үнэ төрийн хяналтын дор тогтоодог. 22 өдөр дараалан дэлхийн зах зээлд түүхий нефтийн өртөг 4 хувиар хэлбэлзэж байвал жижиглэн худалдаалах үнийг хянан үздэг.