Орост ИЛ-76 ачаа тээврийн их даацтай онгоцны үйлдвэрлэлийг сэргээж байна. Тэдгээрийг 2014 онд бөөнөөр үйлдвэрлэхээр төлөвлөжээ.ЗХУ-д ИЛ-76 ачаа тээврийн их даацтай онгоцыг Ташкентын заводод угсарч байсан. 90 хувь орчим эд ангий нь Орос улсад үйлдвэрлэж байв. Үйлвэрлэлийн ийм бүтцийг зөвлөлтөөс хойшхи үед ч хэвээр хадгалав. Гэвч Узбекистан тусгаар тогтносноос хойш Ташкентын нисэх онгоцны завод мэргэшилтэй боловсон хүчин, үйлдвэрлэлийн сүр хүчээ алдаж, үйлвэрлэл нь унав.

2005 онд үүний уршгаар 34 ИЛ-76, мөн онгоцны сууринд үйлдвэрлэх 4 ИЛ-78 онгоцыг БНХАУ-д нийлүүлэх орос-хятадын томоохон хэлэлцээр тасалдан зогсов. 2010 онд үйлдвэр өрөнд баригдсан тухай мэдээлжээ. 2012 оны 6-р сард онгоцны үйлдвэрлэл зогссон юм.

2005 оны хэлэлцээр дампуурснаас хойш Орос улс ИЛ-76 онгоцыг өөрийн нутаг дэвсгэрт Ульяновск хотын «Авиастар» заводод угсарч эхлэв. Тус үйлдвэр их даацтай онгоц үйлдвэрлэх туршлагатай. Урьд энд зөвлөлтийн хамгийн их даацтай АН-124 онгоцыг үйлдвэрлэж байсан. Үүний хамт илүү сайн үзүүлэлттэй ИЛ-76 бүтээх ажил хийжээ. Ульяновскад үйлдвэрлэсэн анхны онгоцыг туршиж эхлэсэн гэж Стратеги, технологийг магадлан шинжлэх төвийн шинжээч Василий Кашин хэлээд

«Гаднаас харахад шинэ ангилалын онгоц урьдын Ил-76-тай төстэй боловч олонхи системий нь буурьтай шинэчлэсэн юм. Онгоц шинэ дөрвөн хөдөлгүүртэй хийгээд ашигт ачааг нь 47-оос 52 тонн хүртэл нэмсэн. Онгоцны жолооны системийг бас шинэчлэсэн» гэв.

Оросын цэргийн ачааа тэврийн нисэх хүчинд ийм 100 онгоц шаардагдаж байна. Хятад улс ммрийн Y-20 ачаа тээврийн их даацтай онгоц зохион бүтээж байгаа боловч оросын онгоцыг хулдалдан авахыг сонирхож байна гэж Василий Кашин тэмдэглэн хэлээд

«Эдүгээ энэ онгоцыг нисэх онгоцны аж үйлдвэрийн Сианийн корпорацид үйлдвэрлэхэд бэлдэж байна. Хятадын онгоц ИЛ-76-аас бага зэрэг хүнд болно. Тэр анхны нислэг бүр энэ онд хийх бололтой. Нислэгийн өдөр хугацааг ХКН-ын ХУ111 их хуралтай холбон үзэж болзошгүй» гэв.

Ойрын жилүүдэд Орос, Хятад улсууд ИЛ-76 цэргийн ачаа тээврийн их даацтай онгоц нийлүүлэх тухай шинэ хэлэлцээр байгуулж мэднэ. Эдгээр онгоц Y-20 онгоц үйлвэрлтэл Хятадын Цэргийн нисэх хүчний тээвэрлэх боломжийн үндэс байх болно. Түүнээс гадна хятадын тал оросын шатахуун нэмж хийх онгоцыг сонирхож болзошгүй. Хятадын Цэргийн нисэх хүчин агаарт шатахуун нэмж хийх сургуулийн тоог олшруулав. БНХАУ-д Н-6 бөмбөгдөгчийн сууринд үйлдвэрлэж байгаа ийм онгоц орчин цагийн шаардлагад нийцэхгүй байна.

Үүний хамт Хятад улс Y-8 ачаа тээврийн онгоц Шэньсийн нисэх онгоц-аж үйлдвэрийн корпорацийн үйлдвэрүүдэд үйлвэрлэх талаар арга хэмжээ авсаар байна. Зөвлөлтийн АН-12-ны сууринд үйлдвэрлэх онгоцууд ИЛ-76-тай өрсөлдөхгүй.Онгоц дөнгөж 20 тонн даацтай. Хятад эдгээр онгоцоо дэлхийн зах зээлд гаргаж мэднэ. Эдүгээ зөвлөлтийн олон зуун АН-12 дэлхий даяар нисч байна. Гэвч тэдгээрийн үйлдвэрлэлийг Орост ч Украйнд ч зогсоосон юм.