Онцгой байдлын яамны аврагчид Кубаньд үерийн уршгийг арилгах ажлынхаа идэвхтэй үеийг дуусгав. 7-р сарын 7-нд шилжих шөнө Геленжик, Крымск, Новороссийск гурван хот болон Краснодар хязгаарын хэдэн тосгоны олон мянган барилга байшин усанд автав. Гай гамшгийн улмаас 172 хүн амь үрэгдэж, 20 мянга гаруй оршин суугч шархдаж бэртэв. Дэлхийн цаг уурын өөрчлөлт байгалитйн эрс хувиралд хүргэж байгааг мэргэжилтнүүд тэмдэглэжээ.

Энэ гай гамшгийг урьдчилан мэдээлсэн билээ. Оросын ус цаг уур судлалын газраас Кубаньд аадар борооо орохоос хэдэн цагийн өмнөэнэ тухай урьдчилан мэдээлжээ. Гэвч  гамшиг ийнхүү аймшигтай хучтэй болохыг хэн ч таамаглаагуй. Кавказын гандуу  хуурай хэсэгт ийм үзэгдэл бүрэлдсэн гэж Москвагийн УИС-ийн газар зүйн факультетийн цаг уур судлалын тэнхимийн мэргэжилтэн Павел Константинов тайлбарлан хэлээд

«Ер нь зүүн хэсэгт нь Сочи, Туапсе, Геленжикэд бороо их ордог. Гэвч хуурай бүсийн тоонд ордог Геленжикэд бараг 300 мм хур тундастай байв. Энэ нь 7-р сарын өмнөх зургаан сарын хэмжээнтэй тэнцэв. 300 мм хур тундас юу вэ гэвэл ам метр газар дээр арван литр 30 хувин ус асгасан гэсэн үг юм. Гадрагын онцлогоос болж ийм хэмжээний хур тундас ахар богино хугацаанд аймшигт хор уршигтай болсон» гэв.

ОБЯ-ны тоо баримтуудаас харахад Кубаньд 1100 хүн эмнэлгийн тусламж авсан хийгээд 200 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ. Гай гамшигт нэрвэгдсэн Крымский районоос 3000 гаруй хүнийг нүүлгэв. Олон мянган барилга байшин эвдрэн нураж, зоорь, 1-р давхраг нь усанд авахуулжээ. Төмөр замын харилцаа, хий-усны хангамж тасалдав. ОБЯ-ны 10 мянга орчим аврагч болон олон зуун нэгж техникийг гай гамшгийн уршгийг арилгахад дайчлав. Тэд Геленжик орчмын хүүхдийн чийрэгжүүлэх газруудын цахилгаан хангамжийг сэргээв. Олон арван км урт зам гаргаад байна. Гай гамшгийн уршгийг арилгах ба нөхөн төлбөр төлөхэд 4 тэрбум рубль төсөвлөн гаргав. Үерт нэрвэгдсэн бараг 2000 хүн одоо нийт 20 сая рублийн мөнгөн тусламж авчээ. Амь үрэгдсэн хүмүүсийн төрөл төрөгсдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байна.

Харамсалтай нь Кубань бүс нутагт аадар бороо ахин орж болзошгүй. Гэвч ийм аюултай гай гамшиг ахин үүсэхгүй гэж ОБЯ тайвшруулж байна.Хүчит аадар бороо сүүлийн 100 жилд хэзээ ч ороогүй боловч ойрын жилүүдэд давтагдаж мэднэ гэж Москвагийн УИС-ийн мэргэжилтэн Павел Константинов үзэж байна. «Цаг уурын өөрчлөлттэй холбоотой онцгой үзэгдэл олшроход бид бэлэн байх ёстой» гэж мэргэжилтэн хэллээ.