Олон улсын олонд түгсэн хөгжим-театрын наадам өмнөд солонгосын Тэгу хотноо болж дууслаа. Москвагийн нэрд гарсан «У Никитских ворот» театр наадмыг хаах хүндэт үүрэг гүйцэтгэв. Театрын хамтлаг оросын сонгодог зохиолч Лев Толстойн зохиосон «Холстомер» өгүүллэгээр дэглэн тавьсан шинэ жүжгээ үзүүлжээ.

Москвагийн «У Никистких ворот» театр Тэгуд хөгжим-театрын наадамд урьд оролцсон билээ. 2009 онд нийслэлийн жүжигчид «Хөөрхий Лиза» жүжгээ Өмнөд Солонгост үзүүлжээ. Энэ жүжиг таалагдсан учир театрын хамтлагийг ахин урив. Театрын уран сайхны удирдагч Марк Розовский дөнгөж дэлгэн тавьж дууссан жүжгийг үзүүлэхээр шийдлээ. Тэрээр хэлэхдээ

«Бид шинэ бүтээлээ үзүүлэхээр шийдсэн. Энэ нь «Морины түүх» жүжгийн огт өөр шинэ хувилбар юм. 1975 онд Петербургийн Драмын их театрт анх тавьсан жүжиг домогт шинж чанартай болсон. Миний бодоход шинэ хувилбар манай Москвагийн театрын нэрийн хуудас болно. Энэ нь оросын сонгодог гүн ухаан, яруу найргийн театр юм. Энэ нь дорожлогдож дарагдсан хүмүүсийг хамгаалах театр юм. Манай театр хүний эрх, эрх чөлөө болон хүний сэтгэл санаа, зохих ёсоор аж төрөх ёсыг хамгаалж ирсэн. Бид оросын аугаа их соёлын тулгуур үнэ цэнэт зүйлийг сурталчилж байна» гэв.

Лев Толстойн  «Холстомер» товчхон туужид оросын сонгодог соёлын хамгаалж ирсэн үнэ цэнэт зүйл тусгалаа олсон. Холстомер морь тухайн үед уралдаанд түрүүлж байсан. Тэр өөрийн эзэн залуу офицерт хязгааргүй үнэнч. Гэвч нэгэн үе эзэн нь зугтаж явсан амрагийнхаа хойноос давхиж, морио эцээж худалдав. Тэгээд Холстомер үлдсэн өдрүүдээ хашаанд өнгөрөв.Ээдрээтэй хэрцгий шудрага бус худал хуурамч үйл явдал төгөлдөр морины түүхээр хүний хувь заяаг илрүүлэн харуулсан юм.

Марк Розовскийн дэлгэн тавьсан жүжиг Толстойн туужийн үйл явдлуудыг яруу сайхан хэрэгсэл, хөгжим, тайзны чимэг, зохих хувцас хунарын тусламжтайгаар харуулж байна. Иймээс үзэгч олон жүжгийг орчуулгагүйгээр ойлгож байна.

«У Никистских ворот» театрын шинэ амьдрал «Холстомер» жүжгээр эхлэнэ хэмээн Марк Розовский үзэж байна. Хамтлаг жүжгийн шинэ хувилбарыг саяхан шинэ тайзны нь нээлтийн үеэр бэлтгэжээ.