Эртний уламжлал дээр тогтсон нүүдэлчдийн  дуу, дуулах арга барил он жилүүдийн удаанд нилээд өөрчлөгдсөн. Одоо нүүдэлчдийн дуу хоолой шинэ ноот, шинэ хэмнэл дээр эгшиглэж байна. Энэ жил 4 дэх удаагаа болох “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын хөгжмийн наадам энэ бүхний баталгаа болно. Энэ удаа 7-р сарын дундуур ОУ-ын Буриадын БН улсын нийслэл Улаан-Үд хотод болох юм.

«Нүүдэлчдийн соёл бол эрх чөлөө, чөлөөт хөдөлгөөний билиг тэмдэг гэсэн санаа энэ наадмын үндэс нь юм. Уран бүтээлч хамтлагууд нэгэн тайзан дээр тоглоно гэдэг эрх чөлөө, бүх дэлхийн эв нэгдлийг билиг тэмдэг болдог. Ая дуунд соёлын, үндэсний хил хязгаар гэж байдагүй» гэж энэ наадмын захирал Наталья Уланова ярьж байна.

Анхны наадмын хөтөлбөрийг нутгийн хэсэг хөгжимчид зохиож байсан юм. Анхны наадамд гадаадын ганцхан зочин байсан нь Хятад улсын Өвөр Монголын өөртөө засах орны дуучин Урна Чахар-Тугчи байсан юм. Дараа нь ОУ-ын өөр бүс нутаг, бусад гадаадын орнууд энэ наадамд нэгдсэн юм. Энэ жил наадмын үзэгчид оросын Тувагийн БН улсын “Хуун Хуур Ту” хамтлаг, норвегийн “Аджагас” фолк хамтлаг, Нигери, Зимбабве улсуудын дуучид болон бразилийн халуухан жүжигчдийг тоглолтуудыг үзэх болно. Мөн Өвөр Монголын “Анда Юнион” ансамблийг хүлээж байна.

Манай гариг дэлхийн өөр өнцөг булангаас олон хамтлаг, дуучдыг урихаар наадмын зохион байгуулагчид зорьж байна. Наталья Уланова цааш нь ярихдаа:«Бид өөрийнхөө тайзан дээр урих маш олон улс орон, жүжигчид манай дэлхий дээр байгаа. Жишээ нь, АНУ, Энэтхэг, Аргентин, Чили, Солонгос гэх мэт.. Эдгээр улсуудын жүжигчид ч ирээдүйд манай наадам дээр тоглолтоо үзүүлнэ гэж найдаж байна. Дэлхийн хэмжээний олон улсын наадамд оролцож нижигнэсэн алга ташилтаар угтуулж, дээд шагналуудыг авч чадах тийм хамтлагыг Буриадад бий болгох нь бидний дээд зорилт юм» гэлээ.

Наадам болох 3 өдөр анх удаагаа кино тайз ажиллах юм. Шэнэхэн буриадуудын орчин үеийн амьдралын тухай 3 баримтат кино, найруулагч Даваагийн Бямбасүрэнгийн “Чингис хааны хоёр загал” баримтат жүжиг зэргийг үзэгчид үзэх боломжтой юм. Итали улсын иргэн Марко Бравурогийн “Шигтгэмэл зурагны хэл” этнофутурын үзэсгэлэн Улаан-Үдийн уран сайхны музейд нээгдэх юм байна. Уламжлалыг өнгөрсний талстаар харах биш ирээдүйн талстаар харахыг этнофутуризм гэдэг юм.

Буриадын нийслэл Улаан-Үд хотод 7-р сарын 11-нд болох “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын наадмын оролцогчдын тухай «Оросын дуу хоолой» радио танилцуулж байх болно.