Орос, АНУ-ын чадавхи олон улсын тайзан дээр гоц нийцэж байгааг нийтийн маш олон төсөл нотлон харуулав. Москва Вашингтон хоёрт харилцан ажиллагаа явуулах нь сөргөлдөхээс илүү ашигтай. Хамгийн гол нь дэлхийн тогтвортой байдал хоёр орны хамтын ажиллагаанаас шаалтгаалж байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров «Оросын дуу хоолой» радио станцын «Константин Косачёвтой хийх яриа» хөтөлбөрт оролцож санаа бодлоо илэрхийлэв

ОУ, АНУ-ын хамтын ажиллагаанаас дэлхий дахины тогтвортой байдал хамаарах болно гэдгийг ОУ-ын ч АНУ-ын ч ямарч хариуцлагатай улс төрч ойлгохгүй байж чадахгүй гэж Сергей Лавров мэдэгдлээ. “Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр гол төлөв бүгд найрамдах намыхны зүгээс ОУ-ыг орчин цагын дэлхий дахины бүхий л муу муухай бүхний үүр уурхай мэтээр ярьж хэлж байгааг бид сонсож байгаа болохоор нүдээ аниад өнгөрүүлж чадахгүй гэж” сайд тэмдэглээд, гэхдээ энэ нь америкийн гадаад бодлогын мөн чанарыг тусгаагүй гэж нэмж хэллээ. “Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын дараа энэ сэтгэлийн хөөрөл намждаг жамтай гэж” Лавров хэлжээ. ОУ, АНУ-д харилцан ашигтай хамтын ажиллагааны сайхан ирээдүй байгаа гэж тэр хэлсэн байна. “Боловсрол, шинжлэх ухаан, өндөр технолог, атомын эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах хүрээнүүд болон сансарын салбарт олон төслүүдийг хэрэгжүүлснээр батлагдаж байгаа гэж” Лавров тодрууллаа.

Дэлхийн хэмжээнд ардчилал хэрэглэгдэдгүй, эдийн засгийн болон санхүүгийн томоохон боломжтой үндсэн тоглогчид дэлхий дээр шийдвэр гаргадаг гэж Сергей Лавров мэдэгдлээ. Оросын гадаад бодлогын байгууллагын тэргүүний үзэж байгаагаар эдгээр улсуудын шийдвэр нь бусад түншүүдийнхээ тэр дундаа ОУ-ын ашиг сонирхолыг хэзээ ч тооцож үздэггүй юм. “Харин зах зээлийн эдийн засгийн хувьд гэвэл түүний хууль дүрэм нь аль хэдийнээ зөрчигдөж эхэлсэн” гэж Лавров тэмдэглэсэн байна. “Барууныхны бодож олсон орон зайн хэрэгсэл гэгч нь олон олон хямралын учир шалтгаан нь болсон гэж тэр үзэж байна. “Ийм учраас өөрийн улсын нөөцөө доллар, еврод шингээж энэ системд интеграцчлагдсан бид энэ систем улам том сорилтод дайрагдаж байгааг зүгээр хараад сууж болохгүй гэж” Лавров онцлон тэмдэглэсэн байна.

ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ГХЯ-д он дуустал бэлтгэхийг даалгасан ОХУ-ын гадаад бодлогын номлолын шинэ засвар залгамж чанартай байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Энэ баримт бичиг бүр 2000 онд боловсруулсан оросын дипломат бодлогын үндсэн зарчмуудыг агуулах болно гэж тэр тэмдэглэсэн байна. “Манай ажлын анхаарлын төвд ОУ-ын үндэсний ашиг сонирхол байх ёстой, тэгэхлээр улс орны аюулгүй, тогтвортой байдал, оросын иргэдийн амьдралыг сайжруулах, оросын соёл болон оросын бизнесийг дэмжих” зэргийг багтаасан оросын гадаад бодлогын байгууллагын прагматик байдалд энэ баримт бичиг чиглэгдсэн гэдгийг сайд санууллаа. Харилцан ашигтай, тэгш эрхтэйгээр харилцахад бэлэн байгаа хэн бүхэнтэй Москва харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн байгааг энэ номлолд заасан байна.