Цаг уурын байдал европын оршин суугчдад ер бусын үзэгдлийг бий болгож байна. Өнгөрсөн онд ойн түймэртэй тэмцсэн бол одоо аадар бороо, үерт нэрвэгдэж байна. Тухайлбал Швед хүчтэй салхи болон сүүлийн 200 гаруй жилд үзэгдээгүй их хэмжээний хур тундаст нэрвэгджээ. Тариалан устгагдаж, фермерууд хохирол хүлээв. Польшид бүгчим халуун байсан ч мөндөр барилга байшингуудын цонх, дээврийг цоолож эвдэв. Унгарын оршин суугчид өглөө 40 хэм халуунаас өөрсдийгөө аварч, орой 20 хэм хүртэл эрс хүйтэрч байгаа учир дулаан хувцас өмсөж байна.

Атлантын чанадад энэ зун сүүлийн 120 жилд хамгийн халуун байна. Америкийн Канзас муж улс аймшигт ган гачигт нэрвэгдэв. Хөрш зэргэлдээ Колорадод ойн түймрийг арай хийж унтраав. Калифорнид гал дүрэлцэж байна. Энэ долоо хоногт халуун намжихгүй бол гал түймэр АНУ-ын шинэ шинэ нутгийг хамрана.