Пакистаны нийслэл Исламабад хотноо шашны радикал бүлгүүдийг дэмжсэн 30 мянга орчим хүн Афганистан руу явуулах НАТО-гийн ачаа дамжин нэвтрэхийг эсэргүүцсэн жагсаал хийсэн тухай өнөөдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Парламентын байшингийн өмнө цугларагсад америкийн эсрэг уриа лоозон хашгирав. Тэд Лахорын төлөөлөгчдийг улс орныхоо нийслэл руу явуулсан «Дифах-и-Пакистан» лалын радикал бүлгийн эсэргүүцлийг дэмжив. Засгийн газарт илүү хүчтэй шахалт үзүүлэхийн тулд бас нэг өөр бүлэг Афганистантай хил залгаа районд очиж жагсаал хийх бодолтой байна. Кветтээс Чаман, Пешеварээс Торкхамд очих тухай мэдээлжээ. Чаман,Торкхам хоёр хот Афганистаны хил орчимд оршдог. Пакистанаас АНУ, Энэтхэг хоёр улстай тогтоосон харилцаа холбоог таслан зогсоохыг уриалж байгаа шашны улс төрийн нам, байгууллагуудын эвэсэл эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнийг зохион байгуулав. Энэ удаа хамгийн өргөн хүрээтэй ширүүн тэмцэл хөдөлгөөн өрнөв. Байдал хурцдсан учир Исламабын дэлгүүрүүдийг хаажээ. Цагдаагийн хүчин тусгай хаалтыг замуудын дагуу босгов.