Буриад сул цалинтнуудад цогцолбор барьж байгуулах оросын анхны бүс нутаг болно. «Хижээл насны хүмүүст ийм анхны цогцолбор барьж байгуулах төслийг бид ОХУ-ын нийгмийн хамгаалалын шинэ сайд Максим Топилинд олгосон. Тэрээр бидний санаачилгыг дэмжсэн» гэж өнөөдөр Буриадын төрийн тэргүүн Вячеслав Наговицын мэдээлэв. «Эдгээр цогцолбор төрийн ба хувийн түншлэлийн үндсэн дээр барьж байгуулна. 200 суудал бүхий анхны цогцолборт газар талбай олгосон. Хувийн хөрөнгө оруулагчид байгаа хийгээд зураг төслийг боловсруулсан» гэж Наговицин тэмдэглэн хэллээ.

«Энэ цогцолбор бол хижээл насны хүмүүсийг асрах газар биш. Хөгшчүүд жижиг тохилог байранд суух юм. Ийм хэлбэрийг өрнөдийн хөгжингүй орнуудад амжилттай ашиглаж байна. Гэвч Оросын хувьд шинэ зүйл» гэж Буриадын удирдагч тэмдэглэв. « Сул цалинтнууд үйлчлэх, орон сууцны төлбөр төлөх талаар түвэг бэрхшээл гарсан том байраа улсад тушааж, цогцолборт шилжиж байна. Энд нийтийн цайны газар, эмчийн тасаг, чийрэгжүүлэх төв хижээл насны хүмүүсийг үйлчилж байна» гэж Наговицын тайлбарлан хэллээ.