Токио Сэнкаку таван арлын гуравыг эздээс нь худалдан авч, эдгээр арлын удирдлагыг тогтворжуулах бодолтой байна гэж өнөөдөр японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд засгийн газрынхаа нарийн бичгийн дарга Осама Фузимурын мэдэгдлийг үндслэн мэдээллээ. Түүний хэлснээр гурван арлыг эздээс нь худалдан авахын зорилго удирдлагыг тайван тогтвортой болгоход оршино. Энэ зорилгод хүрэхийн тулд нэг жилээр түрээслэхээс худалдан авсан нь дээр гэж Фузимура лавлан хэлжээ. Тэрээр Сэнкаку арлуудын тойронд нутаг дэвсгэхийн маргаан гарсныг үгүйсгэв. Түүний хэлснээр «түүх ба олон улсын хууль тогтоомж Японд хууль ёсны эрхий нь буцаасан юм» Япон Сэнкаку арлуудын аюулгүй байдлыг дээд зэргээр хангахыг тэрээр тэмдэглэв. Бээжин Сэнкакуг Дяоюйдао хэмээн нэрлэж, Зүүн Хятад тэнгисийн эдгээр арлыг эрх мэдэлдээ байлгахын төлөө шаардлагатай бүх арга хэмжээ авах тухай мэдээлэв. Хятадын ариун нутгийг «хэн ч хэзээ ч худалдаж, худалдан авч чадахгүй» гэж өчигдөр БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Лю Вэйминь мэдэгдлээ. Дяоюйдао арлууд хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг байгаа нь түүх, хууль зүйн маргаангүй баримтаар батлагдсан гэж тэрээр нэмж хэлэв.