НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улс ба Германы Иран улстай шинжээчдийн хэмжээнд хийх ээлжит уулзалт 7-р сарын 24-нд болох тухай өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд европын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн Кэтрин Эштоны төлөөлөгчийн мэдээллийг үндэслэн уламжлан мэдээллээ. Ээлжит уулзалтын зорилго санал зөрөлдөөнийг арилгаж, ахиц дэвшил гаргах замыг эрж олоход оршино. Ээлжит хэлэлцээ Стамбулд хийх бололтой. Энэ нь сүүлийн хэдэн долоо хоногт хийх ийм 2 дахь уулзалт гэж өрнөдийн зэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэмдэглэв.