Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүд Хятадын албаны төлөөлөгчидтэй уулзаж, Өмнөд Хятадын тэнгис дэх зан үйлийн хуулийн үндсэн зүйл ангийг авч үзэж хэлэлцэх тухай Сингапурын хэвлэл мэдээллийг хэрэгслүүд Кабожийн ГХЯ-ны мэдээллийг үндэслэн уламжлав. Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Вэйминь ч үүний өмнө энэ тухай мэдээлсэн билээ. Мөн хууль нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг зохицуулахад чиглэгдэхгүйг тэрээр тэмдэглэжээ. Хятадын ГХ-ийн дэд сайд Фу Ин Кабожид Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн орнуудтай албан ёсны бус хэлэлцээ хийж, мөн хуулийг авч үзснийг диплмат ажилтан дурдав. Хятад Өмнөд Хятад тэнгисийн үлэмж хэсэгт өнгөлзөж байна. Түүнчлэн Тайвань, Филиппин, Вьетнам, Бруней, Малайзи улсууд тэнгисийн нэг хэсэгт өнгөлзөж байна. АНУ энэ долоо хоногийн сүүлээр хэлэлцээнд нэгдэнэ. Хууль дээр аджлаа үргэлжлүүлэхийг Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон уриалав.