Өчигдөр «Википедия» интернет-төслийн орос хэлт хувилбар ажлаа нэг хоногоор зогсоов. Сайтын ажилтнууд Мэдээллийн тухай хуульд засвар оруулах тухай хуулийн төслийг эсэргүүцэж байна. Мөн хуулийн төслийг ОХУ-ын парламентын доод танхимд хэлэлцүүлэхээр орулсан хийгээд эдгээр засварыг батлах нь орос хэлнээ интернетийг бүрэн хянан шалгах, «Википедия» интернет –төслийн орос хэлнээ гардаг сайтыг хаах уршигтай болж мэднэ гэж төслийн гол хуудасын мэдээлэд өгүүлжээ. «Википедиягийн хамтын нийгэмлэг хүн төрөлхтөнд нээсэн чөлөөтэй мэдлэгийг хянах явдлыг эсэргүүцэж байна» гэж сайтын ажилтнууд мэдэгдэв. Ирээд байгаа мэдээнүүдээс харахад доод танхимд авч үзэж хэлэлцэх засвар Интернет сүлжээг хянах, хориотой сайтын цэс зохиох, үндэс болж мэднэ.