Сирийн ард түмэн улс орныхоо ерөнхийлөгч Башар Асадын хувь заяаг 2014 оны сонгуулийн үр дүнгээр өөрөө тодорхойлох ёстой гэж Ираны ГХ-ийн сайд Али Акбар Салехи мэдэгдлээ. Эдүгээ гуравдахь орноос зэвсэглэж байгаа «террорын бүлгүүд» сирийн сөрөг хүчний бүрэлдэхүүнд байна гэж сайд гадаадын сэтгүүлчлэд мэдэгдэв. Сирийн байдлыг доройтуулахгүйн тулд ухаалаг бодлого явуулахыг Салехи Иран улсын өмнөөс сирийн асуудлыг шийдвэрлэхэд зохих үүрэг гүйцэтгэж мэдэх орнуудад уриаллаа. Иран улс НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны сирийн дотоодын хямралыг эв зүйгээр зохицуулах төлөвлөгөөг урьдын адил дэмжиж байна гэж тэрээр онцлов. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж онц эрхт төлөөлөгчэд олгох хэрэгтэй гэж Ираны ГХ-ийн сайд Али Акбар Салехи хэлсэн тухай израилийн « Жерузалем пост» сонин мэдээлжээ.