Оросын Краснодар хязгаарт үер 4 тэрбум рубль буюу 125 сая гаруй долларын хохирол учруулав. 400 барилга байшин бүрмөсөн эвдрэн нурав. 29 мянган хүн бүх эд хогшилоо алдсан, 1000 гаруй хүн эмнэлгийн тусламж авсан тухай ОХУ-ын Онцгой байдлын яамны Өмнөд бүс нутгийн төвөөс өчигдөр мэдээллээ. 170 гаруй хүн үерт хэлмэгджээ. Краснодар хязгаарын усанд авахуулсан нутагт эрэх-аврах ажил дууссан тухай ОБЯ-ны тэргүүн Владимир Пучков мэдээлэв. Түүний хэлснээр аврагчид үерт нэрвэгдсэн зургаан хот тосгон түүнчлэн голын голдрил, нийгмийн чухал чухал барилга байгууламжийг шалган үзэж дууслаа. Одоо хүн амын аж байдлыг хангах системийг сэргээж байна. Юуны түрүүнд гэр оронгүй хижээл насны хүмүүс ба хүүхэд ОБЯ-ны анхаарлын төвд байх болно. ОБЯ-ны шугамаар ба Оросын өөр бүс нутаг, гадаад орнуудаас үерт нэрвэгдэгсдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар Азербайжаны Онцгой байдлын яамнаас 300 тонн хүмүүнлэгийн тусламж Крымскад явуулжээ. Кубань ахин үерт нэрвэгдэж болзошгүй гэсэн хэвлэл мэдээлийн хэдэн хэрэгслийн мэдээллийг Оросын ОБЯ няцаав.