ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ГХЯ-д он дуустал бэлтгэхийг даалгасан ОХУ-ын гадаад бодлогын номлолын шинэ засвар залгамж чанартай байна. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров "Оросын дуу хоолой" радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Энэ баримт бичиг бүр 2000 онд боловсруулсан оросын дипломат бодлогын үндсэн зарчмуудыг агуулах болно гэж тэр тэмдэглэсэн байна. “Манай ажлын анхаарлын төвд ОУ-ын үндэсний ашиг сонирхол байх ёстой, тэгэхлээр улс орны аюулгүй, тогтвортой байдал, оросын иргэдийн амьдралыг сайжруулах, оросын соёл болон оросын бизнесийг дэмжих” зэргийг багтаасан оросын гадаад бодлогын байгууллагын прагматик байдалд энэ баримт бичиг чиглэгдсэн гэдгийг сайд санууллаа. Харилцан ашигтай, тэгш эрхтэйгээр харилцахад бэлэн байгаа хэн бүхэнтэй Москва харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн байгааг энэ номлолд заасан байна.