ОУ, АНУ-ын хамтын ажиллагаанаас дэлхий дахины тогтвортой байдал хамаарах болно гэдгийг ОУ-ын ч АНУ-ын ч ямарч хариуцлагатай улс төрч ойлгохгүй байж чадахгүй. ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров ОДХ радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. “Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр гол төлөв бүгд найрамдах намыхны зүгээс ОУ-ыг орчин цагын дэлхий дахины бүхий л муу муухай бүхний үүр уурхай мэтээр ярьж хэлж байгааг бид сонсож байгаа болохоор нүдээ аниад өнгөрүүлж чадахгүй гэж” сайд тэмдэглээд, гэхдээ энэ нь америкийн гадаад бодлогын мөн чанарыг тусгаагүй гэж нэмж хэллээ. “Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын дараа энэ сэтгэлийн хөөрөл намждаг жамтай гэж” Лавров хэлжээ. ОУ, АНУ-д харилцан ашигтай хамтын ажиллагааны сайхан ирээдүй байгаа гэж тэр хэлсэн байна. “Боловсрол, шинжлэх ухаан, өндөр технолог, атомын эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах хүрээнүүд болон сансарын салбарт олон төслүүдийг хэрэгжүүлснээр батлагдаж байгаа гэж” Лавров тодрууллаа.