Орос, Белорусс, Казахстан улсууд багтаж байгаа Евразийн эдийн засгийн холбоо нь дэлхийн эдийн засгийн нэгээхэн хэсэг гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров "Оросын дуу хоолой" радиод ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Энэ холбоо нь Дэлхийн худалдааны байгууллагын \ДХБ\ дүрмийн дагуу бүрэлдэн тогтож байгаа гэж тэр үзэж байна. ОУ-ыг ДХБ-д элсэхэд одоохондоо энэ байгууллагын гишүүн болоогүй байгаа белорусс, казах түншүүд маань зохих хувь нэмэр оруулсан юм гэж Лавров хэлсэн байна. Евразийн орон зайд интеграцчлагдах нь дэлхийн эдийн засгийг тогтворжуулах нийтийн хүчин чармайлтад оруулж байгаа хувь нэмэр гэж сайд үзэж байна. “Бидний байгуулж байгаа зах зээл хэдийчинээ гүнзгий болно энэ процест оруулах бидний хувь нэмэр төдийчинээ жинтэй байх болно гэж” ГХЯ-ны тэргүүн онцлон тэмдэглэсэн байна. Үүнтэй холбогдуулан Лавров тэмдэглэхдээ, хэрвээ Украин улс нэгдвэл 160-170 сая хүн амтай нийтийн зах зээлийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм гэж хэлсэн байна. “Энэ нь үнэхээр ашигтай гэдгийг олон эдийн засагчид тооцоод байна. Энэ тухай манай украин нөхөд сайн мэдэж байгаа гэж” ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн тэмдэглээд, Киевт сонголт хийх л үлдээд байна гэж нэмэж хэлсэн байна.