Дэлхийн хэмжээнд ардчилал хэрэглэгдэдгүй, эдийн засгийн болон санхүүгийн томоохон боломжтой үндсэн тоглогчид дэлхий дээр шийдвэр гаргадаг гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Тэрээр "Оросын дуу хоолой" радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэн байна. Оросын гадаад бодлогын байгууллагын тэргүүний үзэж байгаагаар эдгээр улсуудын шийдвэр нь бусад түншүүдийнхээ тэр дундаа ОУ-ын ашиг сонирхолыг хэзээ ч тооцож үздэггүй юм. “Харин зах зээлийн эдийн засгийн хувьд гэвэл түүний хууль дүрэм нь аль хэдийнээ зөрчигдөж эхэлсэн” гэж Лавров тэмдэглэсэн байна. “Барууныхны бодож олсон орон зайн хэрэгсэл гэгч нь олон олон хямралын учир шалтгаан нь болсон гэж тэр үзэж байна. “Ийм учраас өөрийн улсын нөөцөө доллар, еврод шингээж энэ системд интеграцчлагдсан бид энэ систем улам том сорилтод дайрагдаж байгааг зүгээр хараад сууж болохгүй гэж” Лавров онцлон тэмдэглэсэн байна.