Владимир Путины өнөөдөр дипломатчдын өмнө тавьсан цогц даалгаварыг ОХУ-ын ГХЯ мягмар гаригт авч үзнэ. ГХЯ-ны сайд Сергей Лавров ОДХ радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Эдгээр нь дэлхий дахинд ОУ-ын хүмүүнлэгийн, шинжлэх ухааны оролцоо болон эдийн засгийн дипломатын асуудлууд юм гэж тэр ярьсан байна. Өөрсдийнхөө бизнесийг дэмжихийн тулд манай барууны түншүүд хэрхэн улайран тэмцэж байгаагаас бид дутахааргүй эдийн засгийн дипломатын хүрээнд үйлчлэх ёстой гэж ерөнхийлөгч анхаарууллаа. Дэлхийн зах зээл дээр зэвсгээ гол төлөв нийлүүлэгчид хийж байгаатай адил цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээний төслүүдийг лоббидохоос ичиж зовох хэрэг байхгүй гэж Путин хэлсэн байна. “Зөөлөн хүч” гэж нэрлэдэг хүрээнд дэлхий дахинд орос хэлийг цаашид түгээн дэлгэрүүлэх асуудалд ерөнхийлөгч онцгой анхаарал хандууллаа. Энэ бол манай нөлөөгөө өргөжүүлэх хэрэгсэл, манай соёлыг дэлгэрүүлэх хэрэгсэл юм.