Дотоодын мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцож өөрийн нөлөөгөө хадгалахыг оролдож байна гэж Барууныхныг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин буруутгалаа. ОХУ-ын элчин сайд нар болон байнгын төлөөлөгчдийн Москва хотод өнөөдөр болсон зөвлөлгөөн дээр Путин үг хэлсэн юм. Хөгжингүй орнуудын дотоодын нийгэм эдийн засгийн эмх цэгцгүй байдлаас болж барууныхны тэргүүлэх байдал суларч байна гэж Путин тэмдэглэсэн байна. Ийм учраас олон улсын улс төрийн бодлогод оролцогч зарим нэгэн этгээдүүд ямарч замаар хамаагүй урьдын нөлөөгөө хадгалахыг оролдож байна. “Эдгээр нь “пуужинт бөмбөгийн ардчилал”-ыг экспортлох, дотоодын мөргөлдөөнд тэр тусмаа арабын орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцох зэргээр илэрч байгаа юм гэж Путин мэдэгдлээ. Барууны орнууд нь “олон улсын эрх зүйн хэм хэмжээг үл тоомсорлон нэг талын үйл ажиллагааг явуулахыг урьтал болгодог гэж тэр нэмж хэллээ”. Энэ нь сирийн жишээн дээр яруу тод илэрч байна. “Ливи улсын эмгэнэлтэй үйл явдал нүдний өмнө үзэгдсээр л байна, энэ хувилбарыг бусад улсуудад тэр дундаа Сири улсад давтуулж яасан ч болохгүй гэж” ОХУ-ын ерөнхийлөгч онцлон тэмдэглэлээ.