ОУ олон улсын асуудлаар Энэтхэг, Хятад улсуудтай үйл ажиллагаагаа хослуулах ажлыг хүчтэй болгоно гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. “Хятад улстай стратегийн болон практик хамтын ажиллагаа маш чухал юм. Хятадын түншүүдтэйгээ хамтын ажиллагааны бүхий л хэлбэрийг тэр дундаа олон улсын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг зохицуулахад онцгой анхаарах ёстой гэж” ОХУ-ын ГХЯ-н дээр өнөөдөр болсон зөвөлгөөн дээр Путин хэлсэн байна. Энэ нь “хурдан хөгжиж, улс төрийн хувьд хүнд жинтэй болж байгаа азийн орнууд тэр дундаа манай эртний анд нөхөр Энэтхэг улсад хамаатай гэж” тэр нэмж хэлсэн байна.