Краснодарын хязгаарт болсон онцгой байдлыг урьдчилан мэдээлэх ёстой системийн ажлыг нарийн шалгах ёстой гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Аюултай үер ойртож байгааг цаг тухайд нь мэдээлээгүй байна гэж ОУ-ын Мөрдөн байцаах хороо өнөөдөр мэдээлсэн байна. Кубанийн усны үер болон Украинд болсон зам тээврийн ослоос болж олон хүн амь насаа алдсан тул өнөөдөр ОУ-д гашуудал зарлаад байна. Бямба гаригийн шөнө болсон гамшигт усны үерээс болж 171 хүн амь насаа алдаж, 26500 гаруй хүн хэлмэгдсэн юм. Мөн зам тээврийн ослоос болж 14 мөргөлчин нас барсан байна. Гамшгийн уршгийг арилгах өргөн цар хүрээтэй ажил үер болсон газар хийгдэж байна. ОБЯ-ны онгоцуудаар хүмүүнлэгийн тусламж, техикийг аваачсаар байна. Цахилгаан болон хийн хангамжийн системүүдийг сэргээх ажил үргэлжилж байна. Энэ эмгэнэлт явдлыг оросууд сэтгэл шимшрэн хүлээж авлаа. Оросын олон хотуудад хэлмэгдсэн хүмүүст зориулж тусламж цуглуулаж байна. Байгалын гамшиг болсон газар руу мянгаад сайд дурынхан яваад байна.