Сирийн мөргөлдөж байгаа талуудыг яриа хэлэлцээний ширээнд суулгаж улс төрийн энх тайван шийдвэр гаргуулахын тулд боломжтой бүхнийг хийх ёстой гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна. ОХУ-ын элчин сайд нар болон байнгын төлөөлөгчдийн Москва хотод өнөөдөр болсон зөвлөлгөөн дээр Путин ингэж хэлжээ. “Ийм яриа хэлэлцээнд хүрхэд хөндлөнгөөс хүч хэрэглэн бүдүүлгээр оролцохоос өөр маш нарийн хүнд ажил явуулах хэрэгтэй. Ингэснээр тус бүс нутагт тэр дундаа Сири улсад удаан хугацааны зохицуулалт, нөхцөл байдлын хөгжлийн цаашдын бат бэх тогтвортой байдлыг бий болгоно” гэдэгт ерөнхийлөгч итгэлтэй байна.