Өнөөдөр 7-р сарын 9-нд ОУ-д гашуудлын өдөр болж байна. Энэ өдөр Кубанийн үеэр болон Украины зам тээврийн осолд амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн эмгэнэн гашуудаж байна.

Кубаньд болсон усны үерээс болж амь үргэдсэн хүмүүсийн тоо өссөөр байна. Сүүлийн үеийн мэдээгээр энэ аюулт усны үерээс болж 171 хүн амь насаа алджээ. 26 мянган хүн хэлмэгдээд байна. Амь үрэгдсэн эхний хүмүүсийг өчигдөр оршууллаа. Өнөөдөр нас барсан 20 хүнтэй төрөл төрөгсөд нь салах ёс гүйцэтгэнэ. 7-р сарын 7-ны шөнө энэ бүс нутагт урьд өмнө болж байгаагүй асар хүчтэй усны үер болж эхлээд Геленжик, дараа нь Новороссийск хотууд усанд автагдсан байна. Харин Крымск хотыг уулын усны үер тэр чигээр нь урсгасан байна. Гуравхан цагын дотор тэнд гурван сарын хур тундас орсон байна. Бараг 6 метрийн өндөртэй усны давалгаа уулнаас бууж замдаа таарсан нэг давхар байшингууд, машинуудыг болон мододыг үндэсээр нь булга татан урсгасан байна.

Бараг 5000 байшин бүрмөсөн усанд автсан ба 3000 гаруй иргэд орох оронгүй хоцорсон байна. Байгалын гамшиг болсон Крымск хотод ОХУ-ын ерөнхийлөгч Влдаимир Путин очсон байна. Тэрээр тэнд зөвөлгөөн хийсэн ба орох оронгүй болсон хүмүүст шинэ байшин барьж өгөх шийдвэр гаргасан байна. Байгалын гамшигт хэлмэгдсэн ард иргэдэд ОБЯ тусламж үзүүлсээр байна гэж ОХУ-ын ОБЯ-ны олон улсын асуудал хариуцсан департаментийн захирал Юрий Бражников ОДХ радиод мэдээлсэн байна: «Амин чухал бараа ачсан ОУ-ын ОБЯ-ны гурван нисэх онгоц тус бүсэд очоод байна. Эмнэлэгийн тусламж болон сэтгэл зүйн тусламж үзүүлэх шаардлагатай байгаа хүмүүст тусламж үзүүлж байна. Байгалын гамшиг эвдлэж сүйтгэсэн суурин газар, байшин барилгуудад эрэл хайгуул хийхэд шаардлагатай хэмжээний эрэл хайгуулийн анги нэгтгэлүүд очоод байна.Хүмүүст тусламж үзүүлэж, шаарлагатай бол хүмүүсийг аврах ажиллагаа явуулж байна» гэж тэр ярилаа.

Амь насаа алдсан хүмүүсийн гэр бүлд холбооны болон орон нутгийн төсвөөс тус бүр нэг сая рубль олгоно. Энэ нь 70 мянга орчим доллар юм. Эхний ээлжийн шаардлагатай зүйлд хэрэглэх 10 мянга рублийг Краснодар хязгаарын төсвөөс хүн болгонд олгож эхлээд байна. Янз бүрийн олон нийтийн хөдөлгөөн, улс төрийн намуудын идэвхтэн, сайн дурынхан зайлшгүй шаардлагатай хувцас хунар, мөнгө төгрөг цуглуулж эхлээд байна.

Маш усархаг ширүүн бороо орсон нь энэ үерийн шалтгаан болсон гэж албаны хүмүүс үзэж байна. Орон нутгийн усан сангаас ус алдагдсан нь гамшгийн шалтгаан болсон гэсэн хувилбарыг үгүйсгэж байна. Илүүдэл усыг осолын үед гаргах асуудлыг техникийн талаас авч үзээгүй, даланг даваж ус гараагүй гэдэг нь тогтоогдсон байна.

7-р сарын 7-нд бас нэг эмгэнэлт явдал болсон юм. Оросын мөргөлчид суусан автобус Украин улсад осолд орсон байна. Тэд Псков мужаас үнэн алдартны шашны “Почаевын лавр” сүм орохоор явж байжээ. Тэдний 14 нь амь насаа алдаж, 29 нь шархадсан байна. Тэднийг эмчлүүлэхээр Москва, Псков хотууд руу явуулсан байна. Бүх зардлыг Псков мужийн засаг захиргаа даасан байна. Орон нутгийн төсвөөс амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүлд 600 мянган рубль буюу 20 мянган доллар, шархадсан хүмүүст 200 мянган рубль буюу 6 мянга орчим доллар олгохоор шийдсэн байна. Зам тээврийн осолд амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүлд холбооны төсвөөс 1 сая рубль буюу 30 мянга гаруй доллар олгох шийдвэрийг ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гаргасан байна.

Бүх оросын болон москвагийн тэргүүн хамба Кирилл гашуудлын өдөр Аврагч Христосын сүмд хойтохын ном хурсан байна. Краснодарын хязгаар, Псков муж болон ОУ-ын бусад нутгийн сүм хийдүүдэд хойтохын ном хурсан байна.

Гэрэл зураг