Аюулгүй байдлын талаас авч үзвэл Сири улс нь одоохондоо яриа хэлэлцээр хийх газар байж таарахгүй гэж сирийн сөрөг хүчний төлөлөгчдийн тэргүүн Мишель Кило хэлсэн байна. Тэрээр өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровтай өнөөдөр хэлэлцээр хийхдээ ингэж мэдэгдсэн байна. Би үндэстний яриа хэлэлцээний төлөө байна гэж Кило тэмдэглэжээ. Харин Сири улсын ерөнхийлөгч Башар Асад сөрөг хүчний шаардлагыг тоохгүй байна гэж тэр нэмж хэлсэн байна. ОУ-д урьсан явдалд талархаж байгаагаа Кило илэрхийлжээ. Сирийн сөрөг хүчний төлөөлөгчидтэй хийж байгаа хэлэлцээрийг нээхдээ ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров, Москва хүчирхийллийг нэн даруй зогсоож, Сири улсад улс төрийн яриа хэлэлцээг хурдан эхлүүлэхийн төлөө байна гэж мэдэгдсэн байна. Хичирхийллийг нэн даруй зогсоож, сиричүүд өөрийнхөө ирээдүйг өөрсдөө тодорхойлож чадах улс төрийн яриа хэлэлцээрийг зохион байгуулах ёстой гэж заасан Женевийн бага хурлын төгсгөлийн баримт бичгийг хэрэгжүүлэхийг Москва урьдын адил сонирхож байгаа гэдгийг тэрээр сануулсан байна.