Амралтын өдрүүдэд Сибирийн ойн түймрийн талбай гуравны нэгээр нэмэгдэж 18 мянган гектараас 24,5 мянган гектар болсон байна. Красноярын хязгаар, Томск, Эрхүү мужуудын нутаг дэвсгэр дээр түймэр дүрэлзэж байна. Энэ газруудад онц байдал зарлаад байна. Гэлээ гэхдээ энэ хугацаанд ОБЯ болон гал сөнөөгчдийн идэвхитэй ажиллагааны хүчинд 40 түймрийн голомтыг унтраасан байна. Энэ гамшигтай тэмцэх ажиллагаанд 2000 хүн, 200 нэгж гал сөнөөх техник болон хорь орчим онгоц, нисдэг тэрэг ашигласан байна. Нутгийн иргэд болон жуулчид галаа бүрэн унтраахгүй явж байгаа нь гал түймэр гарах үндсэн шалтгаан болж байна.