Лив улсад болсон сонгууль нийгмийг эв нэгдэлд хүргэнэ гэж ярих нь цагаасаа эртэдсэн зүйл гэж Африкийн улсуудтай хамтын ажиллагааны асуудал хариуцсан ОУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Михаил Маргелов үзэж байна. ҮШЗ-ийн ерөнхий сайд асан Махмуд Жибриль тэргүүтэй бие даагчид болон либералуудыг нэгтгэсэн Үндэсний хүчний холбоо парламентын сонгуульд урьдчилсан байдлаар 60%-ийн санал авчээ. Ливи улсад сонгууль явуулсан ажлыг нааштай үнэлэж болно, энэ нь байдлыг намжааж чадаагүй, Ливи улсын байдал тогтворгүй байна гэж Маргелов үзэж байна. Энэ тогтворгүй байдал зөвхөн Ливид ч биш Сахелийн болон Африкийн эврийн бүс нутагт ч хамааатай юм гэж тэрээр тэмдэглээд, одоо энэ бүсэд “алан хядагчдын фронт маягын юм” бүрэлдэж байна гэж оросын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч хэлсэн байна.