Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Мохаммед Мурси парламентыг цуглаж хуралдах зарлиг буулгасны дараа Египетийн цэргийнхэн болон шүүх засаглал яаралтай хуралдаан хийж байна. Өнгөрсөн сард парламентыг тараах тушаал гаргасан Үндсэн хуулийн цэц ерөнхийлөгчийн зарлигт хэрхэн хандахаа шийдэж байна. Мурси зарлиг гаргаснаа мэдэгдсний дараа Зэвсэгт хүчний дээд зөвлөл шуурхай хуралдаан хийсэн байна. Цэргийхэн дахиад нэг удаа уулзаж хуралдах бололтой байна гэж өнөөдөр “Интерфакс” агентлаг уламжиллаа. Цэргийн цагдаагийнхан яг одоо парламентын байшинг бүслээд байна. Парламентын байшинд хэнийг ч оруулж болохгүй гэсэн тушаалыг тэдэнд өгсөн байна. Депутатууд ерөнхийлөгчийн зарлигыг хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй байна.