Япон улсад цорын ганц ажиллаж байгаа, баруун өмнөд нутгийн Фукуи мужийн “Ои” АЦС өнөөдөр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн байна. Засагдаад байгаа үлдсэн 49 атомын эрчим хүчний байгууламжууд техинкийн шалгалтанд байгаа эсвэл өнгөрсөн жилийн 3-р сард “Фукусима-1” АЦС-д гарсан ослоос хойш үйл ажиллагаагаа сэргээх зөвшөөрлийг хүлээж байгаа юм. Үүнээс өмнө Япон улсын шаардлагатай цахилгаан эрчим хүчний гуравны нэгийг АЦС-ууд үйлдвэрлэж байсан юм. Эрчим хүчний энэ дутагдлыг урьд нь зогсоогоод байсан ДЦС-уудыг сэргээж ажиллуулсан эсвэл шинээр барьсан хийн генераторуудын гаргаж байгаа цахилгаанаар нөхөж байна. Энэ зун цахилгаан эрчим хүчний томоохон хомсдолд орно гэж төр засаг үзэж байна. Байрлаж байгаа газраасаа шалтгаалан цахилгаан эрчим хүчийг 5-15%-иар хэмнэхийг аж үйлдвэрийн хэрэглэгчидэд даалгасан байна.