Өмнөд Солонгос улсад Япон улсаас суугаа ЭСЯ-ны хашааны хаалгыг нэгэн жолооч ачааны машинаараа мөргөсөн байна гэж японы телевизийн Эн-Эич-Кэй суваг өнөөдөр мэдээлсэн байна. Энэ осолын үеэр азаар хэн ч хэлмэгдсэнгүй, 62 настай Өмнөд Солонгос улсын иргэнийг хорьсон байна. Японы ЭСЯ-нд учирсан хохиролыг тооцож байна. “Тайтгаруулагч эмэгтэйчүүд” гэгч асуудлын талаар Япон улсын баримтлаж байгаа байр суурийг эсэргүүцэж байгаагаа ийм замаар илэрхийлсэн гэж энэ эрэгтэй ярьсан гэж Сеүл хотын цагдаагийн газар мэдээлсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр солонгосын нутаг дэвсгэр дээр байрлаж байсан японы цэргүүдийн байранд солонгос эмэгтэйчүүдийг албадан “хөдөлмөрлүүлж” байсан юм.